Ковид19 өвчнөөр өвчилсөн хөнгөн өвчтөнг гэрт нь эмчлэх зохицуулалт хийнэ

Ковид19 өвчнөөр өвчилсөн хөнгөн өвчтөнг гэрт нь эмчлэх зохицуулалт хийнэ

Ковид 19 өвчний тохиолдол эрс нэмэгдэж, халдвар өсөх хандлагатай байна. Тухайлбал өчигдөр 122 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол өнөөдөр 127 шинэ тохиолдол бүртгэгдэв. Иймээс өдөр бүр шинэ тохиолдол нэмэгдэж эмнэлгийн ачаалал өсөх хандлагатай байгааг харгалзан үзээд зарим хөнгөн өвчтнийг өөрийнх нь хүсэлт, мөн ар гэрийн нөхцөл зэргийг нь харгалзан гэрт нь эмчлэх аргыг нэвтрүүлэхээр эрүүл мэндийн яам ажиллаж эхэлжээ. 

Өнгөрсөн хугацаанд ковид19 өвчнөөр өвчилсөн нийт тохиолдлын 84 хувь нь хөнгөн өвчтөн буй бөгөөд хөнгөн өвчтөнг 10 хоног эмнэлэгт эмчилж 7 хоногт гэрт нь ажиглаж байгааа юм. Иймээс ковид19 өвчнөөр хөнгөн өвчилсөн иргэн өөрөө хүссэн нөхцөлд гэрээр нь эмчлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Гэхдээ иргэн хүссэн гээд шууд гэрт нь үлдээж эмчилгээг даатгана гэсэн үг биш. 

Хэрэв нэгэн иргэн ковид19 өвчнийг хөнгөн туссан эсэхийг эмч үзэж тодорхойлно. Тухайн иргэний өвчин нь гэрээр эмчлэх боломжтой эсэх, боломжтой бол ямар дэглэм барьж болох гэх мэт эмчийн үзлэг шийднэ. Үүний дараа гэрийн нөхцөл байдал нь иргэн гэртээ үлдэхэд шаардлага хангах эсэхийг мэргэжлийн баг тодорхойлох юм. Тухайн иргэн гэртээ үлдсэн нөхцөлд өвчин хүндрэхгүй байх нөхцлийг гэрийн орчин бүрдүүлсэн эсэхийг нягтлах юм. Мөн үүнээс гадна иргэн өөрөө гэртээ үлдэх хүсэлтэй эсэх дээр шийдвэр бас гарна. Хэдийгээр иргэн хүссэн ч гэрийн нөхцөл нь шаардлага хангахгүй бол тухайн иргэнийг эмнэлэгт эмчлэх сонголт ч хийгдэнэ. 

Энэ шийдвэр удахгүй хэрэгжихээр яригдаж буй юм байна.