Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгчид Ц.Элбэгдоржид иргэд хандан тодруулсан асуултыг тавих болсон байна. Иймээс Төрийн тэргүүн уг асуултанд тоймлон хариулсан билээ. Уг хариулалтыг эрхэм уншигч танд хүргэж байна.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол төр авна гэсэн хачирхалтай шийдвэрийг УИХ гаргачихсан. Засгийн газрын зүгээс УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд 49 хувийг эзэмшигч "Монголын зэс" ХХК-тай хэлэлцээр хийх учиртай. Энэхүү хэлэлцээр нь үр дүнд хүрэхгүй. Зүгээр л улс төржсөн үйлдэл болчихлоо гэдгийг эдийн засгийн мэдлэгтэй эрхэмүүд хэлж байгаа. Хэрэв Монгол төр хүч хэрэглэн Эрдэнэтийн 49 хувийг булаан авах юм бол гадаад орчинд Монголын нэр хүнд улам бүр унана. Үүнээс шалтгаалан Засгийн газраас олон улсын арбитрын шүүх дээр дуудагдаж, ялагдал хүлээх магадлалтай гэдгийг ажиглагчид тайлбарлаж байгаа юм.