БЗД-ийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хориог цуцаллаа

БЗД-ийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хориог цуцаллаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хориог өнөө өглөөний 06.00 цагаас цуцаллаа. Тус хороонд нийт 31 мянга орчим иргэн оршин суудаг бөгөөд үүний 17 мянга гаруй иргэнээс хоёр хоногийн хугацаанд шинжилгээ авчээ. Одоогоор 28 тохиолдол батлагдаад байна. Мөн 500 орчим хүний шинжилгээний хариу өнөөдөр гарах юм байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь хамгийн олон хүн амтай хороо. Бид 11600 өрхийг шинжилгээнд хамруулахаас 11058 өрхийн хаалгыг тогшиж, нийт 17550 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Төлөвлөгөөгөөр 16 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах байсан ч түрээсийн байр олон байдгаас энэ тоо өндөр гарсан. Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ рүү тээвэрлэсэн" гэлээ.