Баянхонгор аймагт хамгийн их буюу 344.9 мянган мал хорогджээ

Баянхонгор аймагт хамгийн их буюу 344.9 мянган мал хорогджээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байгаагаар энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд нийт 674.6 мянган толгой мал хорогджээ. Архангайд 34, Баянхонгорт 344.9, Говь-Алтайд 43.8, Дундговьд 33.5, Өвөрхангайд 62, Өмнөговьд 29.9, Төв аймагт 37.2 мянга, нийт 585.5 мянган мал хорогдсон нь улсын хэмжээний нийт хорогдлын 86.7 хувийг эзэлж байна. Баянхонгор аймагт хамгийн их буюу 344.9 мянган мал хорогдсон нь улсын хэмжээний нийт хорогдлын 50 хувийг эзэлж байгаа ажээ. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын зургаан сумын 23 өрх огт малгүй болсон байна. Мөн 15 сумын 238 өрх нийт малынхаа 50-иас илүү хувийг алдлжээ.