Алтан унжлагат Гал тахиа жилд та хэрхэн мөрөө гаргах вэ?

Алтан унжлагат Гал тахиа жилд та хэрхэн мөрөө гаргах вэ?

"Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн үр

Зурхайн эрхэм гол шүнгүүдэд "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилд идээ ундаа чухаг. Төрөлхтөнгүүд хижгээр нэрмэгдюү хэмээн тэмдэглэсэн буй. 

Жилийн эзэн од Тэргүүн дагуулын үр: Хулгайч, дээрэмчид хааны цаазаас айюу. Хааны засаг чангарюу.

Жилийн эзэн гараг Санчирын үр: Тотгор гарах нь элбэг. Хүмүүн нүгүүд өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтмуй. Цаг бусын салхиар газар, тэнгэр хямран, хургүй, мөрөн голын ус татармуй. Үр тариа боловсрох нь муу болно. 

Хаан гараг Сугарын үр: Өвчин эмгэггүй, хаан язгуур дэлгэрнэ. Хорлол дарагдан, жуулчилбал өлзийтэй болно. Худалдаа арилжаа хийвэл эд, эрдэнэ дэлгэрмүй. Биед өвчингүй амгалан, жаргалантай болно. 

Түшмэл гараг Сумъяагийн үр: Хур буун, эмийн шим төгөлдөржинө. Ус мөрөн арвижна. Ой цэцэрлэг, үр жимс дэлгэрнэ. Үхэр малын сүү арвижна. Залуус наадан бүжмүй. Хаад ноёд энэрэхүй бээр улс орноо тэтгэнэ. 

"Шороон үхэр"-ийн шинжээр жилийн эхэн болон дундуур хур чухаг. Салхи шуурга, ус чийг ихтэй. Жилийн эхээр хур сайтай. Жилийн сүүлээр цагаан өвс ихтэй. Үхэр хариулаач хүүхэд тул хүүхдэд амгалан, өвгөдөд ширүүн, залууст харш. Үхэр хариулаач унгасан шилбүүртэй тул доордос хаад түшмэдтэй тэмцэлдэнэ хэмээн номлосон буй.   

Уншигчиддаа илүү ойлгомжтой болгохын үүднээс таны төрсөн он, сар, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө.

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийхэд өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцаслаж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөн мөргөж, буян хишигийн зүгээсээ хандан ирнэ. 

Энэ нь тухайн жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой байхын бэлгэдэл юм. 

Та энэ жилд ямар суудалд суусан бэ

ГАЛ СУУДАЛ

ЭР 1905 , 1913 , 1921 , 1929 , 1937 , 1945 , 1953 , 1961 , 1969 , 1977 , 1985 , 1993 , 2001 , 2009, 2017

ЭМ 1909 , 1917 , 1925 , 1933 , 1941 , 1949 , 1957 , 1965 , 1973 , 1965 , 1973 , 1981 , 1989 , 1898 , 1997 , 2005 , 2013

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном

Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч "Ум базар дагийний базар еэ мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад галд ус өргөөд урд зүгээс гэртээ ирнэ. 

Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.

ШОРОО СУУДАЛ

ЭР 1904 , 1912 , 1920 , 1928 , 1936 , 1944 , 1952 , 1960 , 1968 , 1976 , 1984 , 1992 , 2000 , 2008 , 2016

ЭМ 1902, 1910 , 1918 , 1926 , 1934 , 1942 , 1950 , 1958 , 1966 , 1974 , 1982 , 1990 , 1998 , 2006 , 2014

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном

Шороонд суусан бол энэ жил цог хийморийн зүгт "огторгуйн хар нохойн ам" таарч буй тул баруун хойшоо гарч "Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад шороо чулуу хөдөлгөн агаарт цаас хийсгэж баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжид молом зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. 

Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.

ТӨМӨР СУУДАЛ

ЭР 1903 , 1911 , 1919 , 1927 , 1935 , 1943 , 1951 , 1959 , 1967 , 1975 , 1983 , 1991 , 1999 , 2007 , 2015

ЭМ 1903 , 1911 , 1919 , 1927 , 1935 , 1943 , 1951 , 1959 , 1967 , 1975 , 1983 , 1991 , 1999 , 2007 , 2015

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном

Төмөрт суусан бол гэрээсээ баруун урд зүгт гарч "Ум радна дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт, урд зүг рүү цацаж, баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үес болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.

ОГТОРГУЙ СУУДАЛ

ЭР 1902, 1910 , 1918 , 1926 , 1934 , 1942 , 1950 , 1958 , 1966 , 1974 , 1982 , 1990 , 1998 , 2006 , 2014

ЭМ 1904 , 1912 , 1920 , 1928 , 1936 , 1944 , 1952 , 1960 , 1968 , 1976 , 1984 , 1992 , 2000 , 2008 , 2016

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном

Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гэрээсээ гарч "Ум базар пагмо хум мамаа бизьяа суухаа" тарнийг уншаад агаарт цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацаж, баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг номоос айлтгуулан суудлаа засаж болно.

Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.

УС СУУДАЛ

ЭР 1901, 1909 , 1917 , 1925 , 1933 , 1941 , 1949 , 1957 , 1965 , 1973 , 1981 , 1989 , 1997 , 2005 , 2013

ЭМ 1905 , 1913 , 1921 , 1929 , 1937 , 1945 , 1953 , 1961 , 1969 , 1977 , 1985 , 1993 , 2001 , 2009 , 2017

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном

Усанд суусан бол зүүн зүгт гарч "Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” тарнийг уншаад цас, гол дээгүүр гараад хойд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг номоос айлтгуулж суудлаа засна.

Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

УУЛ СУУДАЛ

ЭР 1900, 1908 , 1916 , 1924 , 1932 , 1940 , 1948 , 1956 , 1964 , 1972 , 1980 , 1988 , 1996, 2004 , 2012

ЭМ 1898, 1906 , 1914 , 1922 , 1930 , 1938 , 1946 , 1954 , 1962 , 1970 , 1978 , 1986 , 1994 , 2002 , 2010

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном

Ууланд суусан бол "Ум будда дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншин баруун хойд зүгт гарах ба шороо чулуу хөдөлгөн салхинд цаас хийсгээд зүүн хойноос гэртээ ирнэ. Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

МОД СУУДАЛ

ЭР 1899, 1907 , 1915 , 1923 , 1931 , 1939 , 1947 , 1955 , 1963 , 1971 , 1979 , 1987 , 1995 , 2003 , 2011

ЭМ 1899, 1907 , 1915 , 1923 , 1931 , 1939 , 1947 , 1955 , 1963 , 1971 , 1979 , 1987 , 1995 , 2003 , 2011

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном

Модонд суусан бол гэрээсээ хойд зүгт гарч "Ум базар дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад модонд хүрч, зүүн зүгээс гэртээ ирнэ. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг номоос айлтгуулан суудлын хорио цээр, заслыг хийнэ.

Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

ХИЙ СУУДАЛ

ЭР 1898, 1906 , 1914 , 1922 , 1930 , 1938 , 1946 , 1954 , 1962 , 1970 , 1978 , 1986 , 1994 , 2002 , 2010

ЭМ 1900, 1908 , 1916 , 1924 , 1932 , 1940 , 1948 , 1956 , 1964 , 1972 , 1980 , 1988 , 1996 , 2004 , 2012

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном

Хийд суусан бол урд зүгт гэрээс гарч "Ум базар падма мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд зүүн урд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг номоос айлтгуулан суудлаа засна.

Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүний он адил болно.

Төрсөн билгийн жил хийгээд насаа зөв тогтоох арга 

Аргын оныг билгийн жилд, билгийн жилийг аргын онд шилжүүлэхэд доорхи хүснэгтийг ашиглана. Хүснэгтэд буй тоонууд нь жарны доторхи жилийн дугаар болно. Тэр дугаар нь тухайн жил болон түүний махбодь хоёрын уулзвар дээр буй.

 Махбодь жил

Гал Шороо Төмөр Ус Мод

Туулай

1

13

25

37

49

Луу

50

2

14

26

38

Могой

51

3

25

27

39

Морь

40

52

4

16

28

Хонь

41

53

5

17

29

Бич

30

42

54

6

18

Тахиа

31

43

55

7

19

Нохой

20

32

44

56

8

Гахай 

21

33

45

57

9

Хулгана

10

22

34

46

58

Үхэр

11

23

35

47

59

Бар

60

12

24

36

48

 

Жарны тооллын билгийн жилийг аргын онд шилжүүлэх арга 

Одоо билгийн жилийг хүснэгт ашиглан аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиоё. Жарны дугаарыг а, жилийн дугаарыг b, билгийн жилд харгалзах оныг о үсгээр тэмдэглэе. Билгийн жилийг аргын онд шилжүүлэх томъёо нь:

о=1026+(a-1)*60+b болно. Жишээлбэл: XVI жарны гал морин жилийг аргын онд шилжүүлье. Жарны дугаар нь а=16, хүснэгтээс харвал гал морин жил нь b=40

o=1026+(a-1)*60+b=1026+(16-1)*60+40=1026+900+40=1966 буюу 1966 он болж байна. 

Аргын оныг жарны жилд шилжүүлэх арга

Одоо аргын оныг билгийн жилд шилжүүлэх аргыг зохиоё. Тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ногдвор дээр нэгийг нэмбэл олох билгийн жилийг харъяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно. 

1962 оныг билгийн жилд шилжүүлье. 

1962-1026=936. 936:60=15(36). 36 нь билгийн жилийн дугаар. Хүснэгтээс харвал 36 дугаартай жил нь усан бар байна. 15+1=16. усан бар жилийг харъяалах жарны дугаар 16 буюу 1962 он нь XVI жарны усан бар жил болж байна. Дээрх хоёр аргаар төрсөн жилээ олж болно. 

Эрхэм уншигч абугай таны юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

эх сурвалж: www.mongolcom.mn