Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг шинээр сонгоно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг шинээр сонгоно

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөө гаргасан хуваарийн дагуу өнөөдөр нэг Дэд хороо, дөрвөн Байнгын хороо хуралдана. Дэд болон Байнгын хороодоор ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу. 

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төсөл. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Кино урлагыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Засгийн газрын 10 дугаар тайлан;
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайлан.

Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.