ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдана гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ. Путин Спутник-V, ЭпиВакКорона, КовиВак гэсэн Оросод үйлдвэрлэсэн гурван вакцинаас сонгож хийлгэх юм байна.
Дэлхийн ихэнх орны төрийн тэргүүнүүд ард иргэдээ дархлаажуулалтад идэвхтэй хамруулах зорилгоор вакцин хийлгэж буй үйл явцыг олон нийтэд нээлттэйгээр шууд дамжуулдаг. Тэгвэл ерөнхийлөгч Путины хувьд энэ арга хэлбэрээс татгалзаж, вакцин хийлгэх үйл явцаа хэвлэл мэдээллийн байгууллагаар цацахгүй хэмээн түүний хэвлэлийн албанаас мэдээллээ.