Өнгөрсөн шөнийн газар хөдлөлт голомтдоо 6-7 баллын чичирхийлэл үүсгэсэн

Өнгөрсөн шөнийн газар хөдлөлт голомтдоо 6-7 баллын чичирхийлэл үүсгэсэн

Өнгөрсөн шөнө 22:40 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.  Энэ талаар ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран  газар хөдлөлттэй холбоотой цаг үеийн  асуудлаар мэдээлэл өглөө.

ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайхан: Өгнөгрсөн шөнийн газар хөдлөлт Улаанбаатар хотоос 160 орчим км-ийн зайд болсон. Голомтдоо 6-7 баллын чичирхийлэл үүсгэсэн. Харин Улаанбаатарт 2-3 баллаар мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн давтамж нь хүчээс хамаарна. Говьсүмбэрт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь аюулын түвшинд хүрээгүй тул газар хөдлөлтийн  давтамжийн хүч нь буурна. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл  Улаанбаатарт аюулын түвшинд хүрч мэдрэгдээгүй учраас зарлан мэдээллийн дохио автоматаар дуугараагүй.

Одоогоор газар хөдлөлтийн улмаас хохирол гараагүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Тодруулбал, байшин барилга нурах, хүний амь эрсэдсэн томоохон хохирол гараагүй аж. ОБЕГ-аас газар хөдлөлтийн үед нуугд, суу, хүлээ гэсэн гурван зарчим баримтлахыг зөвлөдөг гэж хэллээ.