Гуравдугаар сарын 24-нд буюу өнөөдөр Ковакс хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer вакцин орж ирнэ.
Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сард багтаан АстраЗенека вакцины 97600 мянган тун орж ирэхээр төлөвлөж байгаа аж.
Манай улсад коронавирусийн халдварын эсрэг бүх нийтийн дархлаажуулалт эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 223 мянган хүнийг хамруулаад байна.