Б.Ууганбаяр: Дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакцин оруулж ирэх яриа хэлэлцээ хийгдэж байна

Б.Ууганбаяр: Дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакцин оруулж ирэх яриа хэлэлцээ хийгдэж байна

 ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Иргэд их асууж байна. Орос вакцин яагаад тарихгүй байгаа юм бэ? гэж. Энэ асуултанд хариулалт болгож хэлэхэд Засгийн газрын шугамаар оруулж ирсэн Спутник V вакцин байхгүй. Монгол Эм Импекс компани оруулж ирсэн вакцинаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж учраас тэр хүрээндээ тарих шийдвэрээ гаргаад явж буй. Энэ бол Засгийн газрын вакцинжуулалтын ажлаас тусдаа. Дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакцин орж ирэх төлөвлөгөөтэйгөөр Засгийн газар ажиллаж байна. Уг вакциныг оруулж ирэх яриа хэлэлцэээр хийгдээд явж байгаа.