Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас Covid-19-ийн тархалтын талаарх өнөөдрийн /2021.03.25/ ээлжит мэдээллээ хийж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
Сүүлийн 24 цагт 16 лабораторид 13456 сорьцод шинжилгээ хийхэд нийт 285 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Шинэ халдвар нь бүгд дотоодоос бүртгэгдсэн. Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод, 18 тохиолдол нь аймгуудад бүртгэгдлээ. Тодруулбал Завхан 1, Төв 2, Баянхонгор 1, Орхон 3, Дорноговь 2, Дархан-Уул 7, Архангай аймагт 2 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Мөн 96 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар энэ хугацаанд эмчлэгдсэн хүний тоо 4044 боллоо. Түүнчлэн 25-44 насны эмэгтэйчүүд халдвараар өвчлөх эрсдэл байгааг анхаарууллаа. Тэдгээр насны эмэгтэйчүүд олон нийтийн газраар их явдаг болохоор эрсдэл өндөртэй гэв. Харин 60-аас дээш насныхан халдвараар өвчилж илүү хүндэрч байна гэж хурлын үеэр онцоллоо.