Pfizer вакцинд хэн хамрагдах вэ?

Pfizer вакцинд хэн хамрагдах вэ?

Манай улс Ковакс хөтөлбөрийн хүрээнд өчигдөр Pfizer вакцины 25,740 тунг хүлээн авсан. Уг вакциныг ямар хүмүүст хийх талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэл өглөө. 

Түүний мэдээлснээр Pfizer вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах юм байна. Үүнд:

  • Гемодиализид ордог- 690
  • Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн- 1,547
  • ХДХВ-ийн халдвартай- 260
  • Хавдартай- 10,373 иргэн хамрагдаж байгаа аж.