Ардын нам айдас хүйдэстэй, асуудал болгонд эмзэг ханддаг дээрээ тавьчихаж. Тэд ганц хүнээс айхдаа хамаг л байдаг хөдөлгүүрээ асааж, хаашаа ч хамаагүй довтолгож сууна.
Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрд МАН өөрөө өөртөө дайсан бэлдэж, өрөөл бусдыг чичлэх хэлбэрээр оролцож эхлэв бололтой.
Тухайлбал үндсэн хуулийн цэцийн гишүүд талцаж эхэлжээ. Тэднийг хөдөлгөх гэсэн оролдого гарав. Ерөнхийлөгч Х.Баттулга цэцийн гишүүний томилгоог гацаасан уу гэх мэтээр хэвлэлд үнэн худалд нь үл мэдэх мэдээлэл хөврөв. Энэ бүхэнд хамгийн их сандарч бас барьц алдаж буй нь МАН болжээ. Тэд хариу тайлбарыг хийлгэх гэж хамаг байдаг хүчээ шавхаж байгаа туххай бор шувуу саарал ордон дотор жиргэж байна гэнэ.
Мэдээж МАН-тай зэрэгцэж Үндсэн хуулийн цэц дээр барьж алдаж балмагдаж суугаа нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэр бас л өөрийнхөө боломжийг алдахгүйг хичээж үнэндээ байдаг бүхнээ барж суугаа. Түүний энэ үйлдэлд тээг болчих гэж тэвдэж яваа нь МАН.
У.Хүрэлсүхийн засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнийн засгийн газар ажиллаж эхэлсэн ч өнөөх гайхал COVID-19 өвчний тархалт нь нэмэгдэж, нар үзэхгүй байгаа тул МАН арга ядаж, алдартай ПИАР-чин гэх бүхнийг хөлсөж хамаг чадлаараа нүдүүлж буй гэнэ. Тэд нь хэдэн төгрөг халаасалчих санаатай худал үнэн ПОПРОЛТООР намынхны тархийг угааж найралж суугаа нь гарцаагүй.
Энэ бүхний эцэст иргэдэд таалагдахгүй улс төрийн хүчний хувиа илүү нэмэгдүүлээд дуусах эрсдэл МАН-д бий болчихлоо.