Попорч ярьж байхаар судалгаанд суурилж ТЕЛЕ хичээлээ зогсоо Л.Энх-Амгалан сайдаа!!!
Боловсролын сайд Л.Энх-Амгалан сайн ярьж байна. Ярьсан шигээ хийх эсэх дээр эргэлзэж эхэллээ. Теле нэртэй үр дүнгүй хичээлийг тэр чигт нь зүтгүүлж байгаа нь түүнд бодлого байхгүй гэдгийг илэрхийлэл юм бишүү.
Теле хичээл үзээд онц сурч буй хүүхэд одоо хэд байгаа бэ гэдгийг Л.Энх-Амгалан сайдаас асууя. Та хариулж өгөөрэй.
Олон эцэг эх, ажлаасаа түүртэж очоод арга сүвэгчилж алба юм шиг хичээл хийлгэсэн болж худлаа зураг авч ангийнх нь группт хийгээд санаа амарч буй дүр төрөх айл бүрт байна. Аль эсвэл хүүхэд хичэээл сурах гэж биш хийх л ёстой гэсэн хэцүүхэн бодолд автаж, теле нэртэй хичээлийг тэр дор нь хуулж биччихээд хэдэн зураг авч ангийнхаа группт оруулж аргацааж явсаар өдий хүрлээ.
Зарим айлын хүүхэд теле хичээлээ үзэж, түүндээ суралцсан нэртэй ядаргаанд орж, дэлгэцний хамааралтай болж буй тухай дэндүү олон эцэг эх халаглаж бичсэн пост нийгмийн сүлжээнд дүүрэн байна.
Теле нэртэй хичээл нь үнэн хэрэгтэээ хүүхдийг сургаж гийгүүлэхээс илүү айл өрхөд асуудал нэмж, хүүхдэд мэдрэлийн ядаргаа болж буй тухай судалгааг гаргах шиг амархан зүйл алга байна шүү сайдаа. Сайрхаж, сайн сайхан зүйл ярьж, санаашруулж попорч суухын оронд амьдралд нийцсэн, ард олонд тустай шийдвэр гаргаж үз.
Амралтын хугацаанд теле хичээлийг орууллаа гээд тэнд тэдэн хүүхдийн хичээл хоцрогдол арилсан гэдэг тоо лав гарахгүй. Харин ч олон айл хичээл хийсэнгүй гэх зодоонтой, орой бүр хэрүүлтэй, нулимс, нусандаа үрчийсэн дэвтэрийн зураг бүхий хэдэн пост анги бүрийн групп дээр л нэмэгдэх байх даа.
Аргацааж ядаж байгаа теле хичэээлийг арай өөр хэлбэрээр явуулах арга ухааны олж үз. Ялангуяа 5 дугаар ангиас доош сурагч нарт теле нэртэй хичээл орж тэднийг улам зовоож байхаар ого орохгүй байвал хүүхдийн дархлааг унагаахгүй байх сайн талтай байж мэдэх юм.
Хичээлдээ түүртэж, хэрхэх тухайгаа бодож, эцэг эхдээ зэмлүүлж, элдэв үгээр хараалган байж хичээлээ хийж буй бага ангийн сурагчдыг багахан ч болов бодож дэлгэцнээс холдуулая сайдаа!!!