Playing Love тоглолт болно

Playing Love тоглолт болно

 Бид киног цогцоор нь үздэг... Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриа гээд нэг дор бүхнийг хүлээн авч, цогцоор нь үздэг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг.

Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн киноны дуу, хөгжим нь аливаа уран бүтээлчдийн дуртай сэдвийн нэг билээ. Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваазоригийн санаачлагаар 2011 онд анх удаа дэлхийн хамгийн алдартай киноны хөгжмүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан үзэгчдэдээ хүргэж гайхалтай бэлэг барьж байв.

"Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Playing Love" хэмээх хайрын сүлд дуугаар нэрлэсэн энэхүү тоглолт монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт болжээ.

"Мандухай Сэцэн Хатан"-ы сүр хүч, "James Bond"-ын хурц рок, "Оддын дайн"-ы Эзэнт гүрний марш зэрэг олон гайхалтай хөгжмийг ёочин, ятга, их хуур зэрэг уламжлалт болон барууны сонгодог хөгжмийн зэмсгүүдтэй морин хуурын хоёрхон чавхдас хоршиж, хосолж, хөгжөөн дуурьсгах өдөр 3 сарын 7, 8-нд The Corporate Hotel & Convention Centre-ийн Концертын танхимд та бүхнийг урьж байна.

Монгол Улсын Морин хуурын чуулга
Удирдаач МУУГЗ Ч.Чинбат, МУСТА Д.Түвшинсайхан
Продюсер Д.Оргил
Урилгаар
Дуучин МУГЖ Б.Батчулуун (Никитон)
Дуучин Б.Оюу (Авъяаслаг Монголчууд 2016)
Дуучин Г.Тэнүүн
Төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх

PLAYING LOVE 2017
МОНГОЛЫН БОЛОН ДЭЛХИЙН КИНОНЫ ШИЛМЭЛ ХӨГЖМИЙН КОНЦЕРТ

Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг The Corporate Hotel & Convention CentreУлсын Филармони ба дараах TicketBox-уудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00 
2) TicketBox 1Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00