.jpg)
ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийхдээ ковид-19 өвчин нь 13 аймагт тархсан гэдгийг онцлов. Уг нь 3 дугаар сарын эх хүртэл аймаг орон нутагт ковид-19 өвчний дэгдэл бараг байхгүй болсон байв.
Харин Улаанбаатар хотоос орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн нь өвчлөлийг тархаах эрсдэл бий болжээ. Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид амралтаас үүдэлтэйгээр 10 гаруй аймагт ковид-19 өвчний тархалт нэмэгдсэн байна. Учир нь тус сувилалд очиж амарсан Улаанбаатар хотын иргэнээс анх ковид илэрч, өнөөдрийн байдлаар 10 гаруй аймагт 62 тохиолдол бүртгэгджээ.
Мөн зарим аймагт Улаанбаатар хотоос ажлаар очсон, эсвэл буяны ажлаар очсон иргэд ковид-19 өвчнийг тархаах эрсдэл өндөр байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Өнөөдрийн хувьд ковид 19 өвчний шинэ тохиодол 321 бүртгэгдэв. Үүнээс 262 нь Улаанбаатар хотод харин хөдөө орон нутагт 59 тохиолдол бүртгэгджээ.