Ардчилсан нам гэж хоёр нам бий болсон. Нэг нь тамгатай, нөгөө нь албан бланктай гэхэд нэг их зөрөхгүй болов уу?
Хэн хэн нь өөрсдийгөө албан ёсны нам гэх бат итгэлтэй. Хоёр байшинд суучихаад хоорондоо хэмлэлдэж, хэдэн гишүүдээ талцуулж суугаа. Тэд өнөөдөр ч тэр талцал, хуваагдлаа үүрсээр намын даргынхаа санал хураалтыг хоёр талд зохион байгуулж байна.
Нэг нэртэй хоёр намын дотоод сонгуулийн хорооны зохион байгуулж буй намын даргын сунгааны санал хураалтаас хоёр ялагч тодрох болно. Аль нь жинхэнэ намын дарга болох бэ гэдэг бас л асуудалтай.
Хэн хэн нь хэн хэнийгэээ хүлээн зөвшөөрөхгүй, өнөөдөр байгаа нэг нэртэй хоёр намын дарга шиг үйл явдал цаашид өрнөх нь тодорхой болж байх шиг байна.
С.Эрдэнэ тэргүүтэй нөхдөд хууль ёсны тамга нь байгаа. Харин Ц.Туваан тэргүүтэй нөхдөд албан ёсны бланк нь байгаа. Энэ мэтээр л асуудал хоёр талд жонхуу болж, хоорондоо хэмлэлдэж, дуусашгүй даргны төлөө тэмцэл өрнөх нь тодорхой болж байна. Өнөөдөр дахиад хоёр даргатай болно.
Өгсөн, өгөх хоёр дарга, өнөөдөр тодрох хоёр дарга. Нийтдээ дөрвөн дарга хэзээ учраа олж хэнийгээ хүлээн зөвшөөрөхөөс шалтгаалж ардчилсан нам байх эс байх нь тодорхой болох нь ээ.