"Монгол эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон. Ирэх долоо хоногт нээлтээ хийнэ"

"Монгол эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон. Ирэх долоо хоногт нээлтээ хийнэ"

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, COVID-19 халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуурыг ашиглах нээлтийн ажиллагаа ирэх долоо хоногт болно гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Тэрбээр "Шүлснээс коронавирус илрүүлэх, монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур бэлэн болсон. Оношлуурын туршилт эмнэл зүйн шатаа давсан бөгөөд өчигдөр зөвшөөрөлд нь гарын үсэг зурагдсан.

Тиймээс одоо үйлдвэрлэл явуулахад ямар нэг асуудал байхгүй. Анагаах ухааны үндэсний их сургууль дээр лаборатори нь бэлэн болсон.

Ирэх долоо хоногоос танилцуулга болон нээлтийн үйл ажиллагаа болно” гэв.

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын халдвар мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой аж.

Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцууллаа.