Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Г архи ууж, согтуурсан үедээ байлдагч Ц.Б-г зодож, гэмтээсэн талаар бид мэдээлсэн билээ. Байлдагч Б нь Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт тархинд цус харвалттай гэх оноштойгоор эмчлүүлж байсан юм. Харамсалтай нь, даргадаа зодуулсан байлдагч өнгөрсөн шөнө амьсгал хураажээ.
Талийгаач 19 настай бөгөөд Чингэлтэй дүүргээс өнгөрсөн аравдугаар сард цэргийн албанд татагдаад байсан юм. Тэрээр Энэтхэг Улсад шашны сургуульд дөрвөн жил сураад, өнгөрсөн зургадугаар сард эх орондоо ирсэн гэдгийг ээж нь хэлсэн билээ.