Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн улаан бүс буюу Ковид-19 өвчин туссан хүмүүсийг эмчилж буй хэсэгт Монгол Улсын шадар сайд С.Амарсайхны эхнэр Ичинхорлоо ороод гарч ирж болдог гэнэ.
Улаан бүс нэртэй тус хэсэгт зөвхөн өвчтөн, эсвэл эмнэлгийн ажилтан орж 14 хоног болдог. Гарч ирээд 14 хоног тусгаарлалтанд байдаг дүрэм журамтай. Энэхүү дүрэм журмыг гаргаж мөрдүүлж буй хүн нь Улсын Онцгой комиссын дарга буюу Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан. Гэтэл түүний эхнэр нь өнөөх онцгой дэглэм бүхий улаан бүс дотор орж хоёр цаг болчихоод гараад явж болдог гэнэ.
Түүгээр зогсохгүй гарч яваад тусгаарлалтанд ороогүй гэдэг мэдээлэл чих дэлсэв. Өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Баттөр нь мэдээлэл зардуулсан эмч ёс зүйгүй зан гаргажээ гэх утгагүй тайлбар хийж улаан нүүрээрээ С.Амарсайхан даргын эхнэрийн үйлдлийг хамгаалж сууна. Үүгээр зогсохгүй ХӨСҮТ-ийн захирал Баттөрийн тайлбараар бол Ичинхорлоо нь ХӨСҮТ-ийн улаан бүст орсон. 2 цаг болоод гарсан. Гарсны дараа 14 хоног тусгаарлагдаж байгаа гэнэ.
Харин өчигдөр орой С.Амарсайхан сэтгүүлчийн асуултанд яг ингээд хариулчихаж чадахгүй өөр зүйл хэлээд сууж байсан. Үг нь ойлгомжгүй, өөр юм хэлж суусан С.Амарсайханд бэлэн хариулт байсангүй. Харин өнөөдөр хариулалтаа бэлдүүлж ХӨСҮТ- ийн захирлаар уг хариулалтаа хэлүүлж суугаа юм биш биз дээ.
Бэлэн хариулалт байхгүй байсан гэдэг цаанаа ямар нэгэн зүйл нуусан байж бозошгүй. Иймд С.Амарсайхан та ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Шадар сайдын эхнэр нь онцгой дэглэм зөрчөөд олон нийтийн дунд бужигнаад явж байсан бол хариуцлагыг нь нөхөр нь болох Шадар сайд л хүлээх нь зөв биз ээ.