Мутацид орсон хувилбарын эсрэг Синофарм вакцин илүү сайн хамгаалах магадлалтай

Мутацид орсон хувилбарын эсрэг Синофарм вакцин илүү сайн хамгаалах магадлалтай

КОВИД-19-ийн мутацид орсон хувилбаруудын эсрэг идэвхгүй болгосон вирус ашигладаг төрлийн вакцин хамгийн сайн хамгаалах магадлалтай гэж эрдэмтэд үзжээ.

Тухайлбал БНХАУ-ын Засгийн газрын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцин нь идэвхгүй болгосон буюу үхсэн вирусийг ашигладаг ба олон янзын хувилбарын эсрэг сайн үр дүнтэй байгаа аж.

Ирланд улсын Дублин хотын Тринити Коллежийн Биохими дархлаа судлалын сургуулийн биохимийн профессор Люк О'Нил "Идэвхгүй болгосон вируснээс гаргаж авдаг вакцин нь тухайн вирусийг бүхэлд нь ашигладаг тул дархлааны систем вирусийн бүх хэсгийн эсрэг үр дүнтэй" гэв.

Одоогоор ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca, Sputnik-V зэрэг нь вирусний эсэд нэвтрэхэд ашигладаг гадаргын уургаас гаргаж авсан вакцин юм.

Бразил, Их Британи, Өмнөд Африк улсад КОВИД-19-ийн олон төрлийн хувилбар тархсан тул вакциныг үр дүнгүй болгож магадгүй байна. Люк О'Нил "Хэрэв вирусний гадаргын уураг мутацид орвол дээрх вакцинууд хамгаалахгүй байх магадлалтай. Вакцинууд бүхий л хувилбарын эсрэг үйлчилж чадах ч идэвхгүй эсийг ашигласан нь илүү үр нөлөөтэй" хэмээжээ.

Эх сурвалж: TheNationalNews