Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 3-наас 18-ны хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргасан.
Гэхдээ зарим салбар, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон юм. Үүнд зоогийн газрууд багтсан байв. Гэвч дээрх шийдвэрийг өөрчлөн, зоогийн газрууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Гэхдээ согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж өгөх, хаягаар хүргэх байдлаар л ажиллана. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэхгүй.
Маргааш өглөө 06.00 цагаас мөрдөх хязгаарлалтыг зохицуулсан хотын даргын захирамжийг танилцуулж байна. Та зураг дээр дарж томруулан хараарай.