Гадаад улсад шинэ коронавирусний эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд тусгай нислэгээр эх орондоо ирэх тохиолдолд тусгаарлалтад оруулахгүй гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд холбогдох газар бүртгүүлж, тусгай нислэгээр ирмэгцээ гэртээ харих боломжтой юм байна.
Тусгаарлалтын тухайд
- Ойрын хавьтлыг 14 хоног гэрээр тусгаарлах бөгөөд энэ хугацаанд 3 удаа шинжилгээ авч сөрөг гарвал нийгмийн харилцаанд орж болно
- Халдвар авсан хүн 14-21 хоног тусгаарлагдаж, шинжилгээ өгнө.