2021 оны 4 дүгээр сарын 15 өдрөөс хатуу хөл хорио тогтоох Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ хэрхэн ажиллах уу гэдгээ Улсын онцгой комисс тушаал хэлбэрээр гаргасан байна.
Уг тушаалыг амьдралд буюу гудамжинд яаж мөрдүүлэхээ Нийслэлийн онцгой комисс гаргана. Нийслэлийн онцгой комиссс шийдвэр гаргахдаа ард түмнээ бодсон мэт хоёр үзүүртэй зүү шиг шийдвэр бүү гарга.
Нэг мөр хорьсон бол хорьсон шиг хорьчих. Хэн нэгэнд илүү эрх өгч, хэн нэгэнд дутуу эрх мэдлийг бүү өг. Түүний оронд хамгийн чанга хатуу хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлах шийдвэртээ үнэнч зогс.
Айл бүрийг агаарт гаргана гэж худал бүү цуур. Машиндаа суугаад лагер явна гэсэн болгоныг явуулах хэцүү, явуулахгүй байх хэцүү байхын оронд шууд л явуулахгүй гэх ганц үгэндээ л үнэнч үлд.
Хэн ч гэсэн алхаад ч хамаагүй айлд очих санаа өвөртлөхгүй байхаар шийдвэрээ гарга. Хэн ч гэрийнхээ үүднээс таван алхам дотор эргэлд. Түүнээс цаашаа явах газар үгүй гэдэг зарчим дээр бат хатуу зогс. Төрийн байгууллагын төлөөлөл болох тав арван хүн л энэ өдрүүдэд ажилдаа ирж оч. Бусад нь цахимаар ажлаа амжуул. Гэртээ үлд.
Үл тасарч болох үйл ажиллагаатай аж ахуйн нэгжийн хамгийн бага түвшинд буюу 10 хувь нь ачаалалтай 15 хоног ажилчих. Үлдсэн нь дараа нь тэднийг амрааж, ажлыг нь хийчих. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, дэлгүүр оройн цагаар бараа бүтээгдэхүүнээ татан авах ажлаа хийчих. 15 хоног шөнө нь ажиллаж өдөр нь амарчих. Яавал гэж дээ.
Дархлаажуулалт гэж бас их хүн цугларч мэдэх нэг зүйлийг Засгийн газар явуулна гээд байх шиг байна. Түүнийг түр хойшлуулчих. Дархлаажуулалтад орох гэж ирээд дугаарлаад зогсочихоно шүү дээ. Тэр чинь хүний бөөгнөрөл биш гэж үү. Иймээс шууд л түр хойшлуулах арга хэмжээ авчих л даа. Яагаад болохгүй гэж..
Нэг дор 5 бүү хэл хоёр хүн ч цугларч болохгүй нөхцлийг бүрдүүлээд өг.
Харин эмч, эмнэлгийн ажилчид нь бүгд өнөөх COVID-19 өвчний тандалт дээрээ ажиллаж, сэжигтэй, ойрын хавьтагч нараа олж илрүүлээд өг. Богино хугацаанд хамгийн сайн үр дүнтэй хөл хорио болгочих. Тэгэхийн тулд та нарын түмнээ бодсон гэх тэнэглэл бүхий шийдвэр хэрэггүй.
Харин нэг мөр хорьсон бол хорьсон шиг хорьчих хатуухан шийдвэр хэрэгтэй байна. Тэгж чадвал бид бөөндөө ковид өвчнөөс салж, өнөөдрийн айлгаад байгаа хэдэн зуу гэх тоог хоёр оронтой болгож чадна.