
2021 оны 4 дүгээр сарын 11 өдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр КОвид-19 өвчний улмаас дахин 2 хүн нас барсан талаар мэдээллээ.
42 настай эрэгтэй нь ковид-19 өвчин туссан даруйдаа хүндэрч эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байна. Цочмог халдварт өвчтэй байсан тухай мэдээлэл байна.
91 настай эмэгтэй нь мөн л ковид-19 өвчин туссан даруйдаа эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэсэн ч удалгүй нас барсан байна. Тухайн иргэн нь уушигны хоёр талдаа хатгалгаатай, амьсгалын дутагдалд орсон байсан гэнэ.
Мөн ковид 19 өвчин туссан ч хавдартай байсан нэгэн иргэн нас барсан байна. Тухайн иргэн нь хавдрын эмчилгээ хийлгэж байсан гэнэ.
Ингэснээр ковид 19 өвчнөөр нас барсан хүний тоо 22 болж байна. харин ковид-19 өвчнөөс бус өөр өвчнөөс шалтгаалах нас баралт 5 бүртгэгдэж байна. Нэг үгээр хэлбэл хавсарсан өвчтэй хүн гэсэн үг.