2021 оны 3 дугаар сарын 25 өдрөөс өмнө Монгол улсын хэмжээнд ковид-19 өвчнөөр нас барсан тохиолдол 4 гэж бүртгэгдэж байв.
Харин энэ өдрөөс хойш тогтмол нас баралт бүртгэгдэж, зарим өдөр 4 нас баралт бүртгэгдсэн байна.
Нас баралт нь гол төлөв 50-аас дээш насны хүмүүст бүртгэгдэж буй бөгөөд уушигны хатгалгаа, зүрх судасны хавсарсан өвчтэй хүмүүс гол төлөв бүртгэгдсэн байна.
Суурь өвчтэй хүмүүс ковид тусаад богино хугацаанд хүндэрч, нас барах эрсдэл байгааг ХӨСҮТ-ийн эмч нар хэлж байна.
Монгол улсад бүртгэгдсэн ковид-оор нас барсан иргэд нь бүгд хавсарсан суурь өвчтэй, тэр дундаа зүрх судас, амьсгалын замын хавсарсан өвчтэй хүмүүс байсан байна.
Тухайлбал өнөөдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 13 өдөр мөн 2 нас баралт бүртгэгдэж нас баралтын тоо 27 болсон байна.