М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар хуулийг гууль болгов

М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар хуулийг гууль болгов

Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг хойшлуулсан захиргааны хэргийн шүүхийн тогтоол гарсан. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд уралдааныг зохион байгууллаа.Уралдааны үед 10 гаруй хүүхэд мориноос унасан мэдээлэл бий. Шүүхийн захирамжийг биелүүлээгүй Засгийн газрын энэхүү үйлдэл нь хэнд итгэх вэ? гэсэн асуултыг үүсгээд байна. Ардчилсан нийгэмд шударга ёсыг тогтоох шүүх байгууллага эрх баригчдын өмнө хүчгүйдсэн дүр зургийг засгийн газар харууллаа гэж судлаачид дүгнэж байна.

Энэ тухай хуульч О.Мөнхсайхан дараах тайлбарыг өглөө.

Хүчтэйгээс нь хүчгүйг хамгаалах шударга ёс шүүх засаглалд байх ёстой. Шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх ойлголт ч байдаг. Хэдийгээр Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын нэг нь Засгийн газар. Гэхдээ засгийн газрын буруу шийдвэрийг шүүх залруулах нь байж болох асуудал гэж зарим хуульчид үзэж байгаа. Харин хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр гэгч эрхэм Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох эрхгүй гэж жиргэсэн. Энэхүү жиргээ нь олон талын хэлэлцүүлгийг Нийгмийн сүлжээнд үүсгэсэн билээ.

Гэтэл Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гэж Цэц шийдсэн нь 2005 он. 2016 оны 7р сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан хуулинд хамаатуулж гаргаж байжээ. Харин энэхүү хууль шинээр батлагдан хэрэгжиж эхлээд байгаа. Уг хуулийг Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр мэдэхгүй байна гэж байхгүй л болов уу? Тэгэхээр мань эрхэм уг хуулийн зүйл заалтыг санаатайгаар мушгин гуйвуулсан уу? эсвэл эндүүрэв үү гэдэг асуулт урган гарч байна. Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж дэнслэх эрх нээлттэй гэдгийг шүүхийн төлөөлөл тайлбарлалаа.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Амаржаргалын тайлбар

Хуульч О.Мөнхсайханы тайлбар

Шүүгч захирамж уншсан даруйд хүчин төгөлдөр болдог. Уг шийдвэрийг хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Баяртулга биеэр сонссон гэж шүүхээс мэдэгдсэн. Уг шүүхийн захирамжийг биелүүлэх үүрэг нь Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатад оногджээ. Харин уралдааныг зохион байгуулах ажил нь Монголын морин спорт, уяачдын холбоонд хамаарах юм. Уг холбооны Ерөнхийлөгч нь УИХ-ын дарга М.Энхболд, нарийн бичгийн дарга нь Хүнс хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн. Тэгэхээр Дүжингарав уралдааныг зохион байгуулахгүй байх эрх нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарын мэдэх хэрэг байлаа. Тэд шүүхийн захирамжийг үл тоож Хуулийг гууль болгох алхмыг хийлээ.