COVID-19 өвчний тэмцэл нэртэй нэгэн урагшгүй ажил бол ПСР шинжилгээ байжээ. Байжээ гэх болсон шалтгаан нь Эрүүл мэндийн яамны зүгээс энэхүү ажил нь өнөөдөр үр дүнтэй арга биш. Харин ч өвчтөнд хүрч үйлчлэх хугацааг хойшлуулсан, асуудлыг хэтэрхий удаасан бодлого байсан гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн байна.
Өнөөдөр ковидын сураг сонссон хүн бүр ПСР өгөх гэж гүйдэг. Эсвэл аж ахуйн нэгж бүр л ажилтан албан хаагчдаасаа ПСР шинжилгээ нэхэж шаарддаг. Монгол улсын засгийн газрын хувьд өнөөх 82600 төгрөгийн өртөг бүхий ПСР шинжилгээг үнэ төлбөргүй аваад сурчихсан. Үүнээс болж өнгөрсөн жил гаруй хугацаанд хэдэн төгрөгийн ПСР шинжилгээнд зарцуулж, хэрхэн үргүй зардал гаргасан нь тодорхой бус байна. Хэрэв нягталж шалгах юм бол их л том тоо гарч болох юм.
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллээр нэгэн чихэнд чимэгтэй үг чулуудчихлаа. Ойрын хавьтагч, эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэнээс л ПСР шинжилгээ авна. Үүнээс өөр хэн нэгнээс шууд ПСР шинжилгээ авч цаг алдаж, мөнгө үрэхгүй гэнэ. Ковид-19 өвчний тохиолдын тоо нэмэгдэж, тэр хэрээр ойрын болон дам хавьтагчдын тоо өссөн. Үүнээс шалтгаалж ойрын болон дам хавьтагч нар шинжилгээ өгөх гэж асуудал үүсч буй. Мөн нөгөө талд нь шинж тэмдэг илэрсэн, ковид тусч бие нь чилээрхсэн иргэний хариу гарах гэж удааширч, үүнээс болж цаг алдах, цаашлаад тухайн иргэний бие муудах зэрэг хүндрэл бэрхшээл гарч буй. Үүнийг шийдэх нэг гарц нь ПСР шинжилгээг хүн бүрээс нэхэгүй байх явдал гэнэ.
Ингэхийн тулд зөвхөн шинж тэмдэг илэрсэн иргэнээс нэгдүгээрт ПСР шинжилгээ авна. Харин үүний дараа ойрын хавьтлаас түргэчилсэн тестээр шинжилгээ авч, богино хугацаанд эрсдэл буй эсэхийг дүгнэх юм байна. Уг шийдэл нь өнөөдөр тулгарч буй гэртээ удаан байлаа. ирж шинжилгээ авахгүй байна гэх гомдлыг арилгах сайн талтай гэв.