COVID-19 өвчний 1107 шинэ тохиолдол, 6 нас баралт бүртгэгдэв

COVID-19 өвчний 1107 шинэ тохиолдол, 6 нас баралт бүртгэгдэв

Сүүлийн 24 цагт Монгол улсын хэмжээнд ковид-19 өвчнөөр өвчилсөн  1107 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 19,672 болсон.Нийт батлагдсан тохиолдлын 16,759(85.2%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

  • УБ хотод бүртгэгдсэн голомтоос батлагдсан 1,020тохиолдол
  • Орон нутагт бүртгэгдсэн голомтоос батлагдсан 84 тохиолдол
  • Батлагдсан тохиолдлын эмчилгээ үйлчилгээнд оролцож байсан эрүүл мэндийн ажилтан 3.

 Үүнээс гадна Нас баралт 6 бүртгэгдэв. Ингээд ковид -19 өвчний улмаас нас барсан хүний тоо 37 боллоо.