
Ковид-19 өвчний нөхцөл байдал хүндэрч, өрх, дүүргийн эмнэлэгт хүний нөөцийн хомсдол үүсч эхэлсэн талаар холбогдох байгууллагууд мэдээлээд буй. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээг авч эхэлжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж, шаардлагатай хүний нөөц, оношлуураар хангах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн сайд, Өнөөдөр эмнэлэгт өвчтөнийг авахаас гадна гэрээр хөнгөн хэлбэрийг өвчтөнийг тусгаарлан эмчилгээг хийж буй. Цаашид аль болох эмнэлэгт ковидоор өвчилсөн хүмүүсээ авах тал дээр ажиллаж байна. Гэвч хамгийн гол тулгамдсан асуудал нь хүний нөөц учир иргэн хүн өвдөхгүйг хичээж, ухамсартай байх шаардлага зүй ёсоор тулгарч байна" хэмээлээ.