Хэрэглэгчдийг хууран мэхлэж, төөрөгдүүлсэн И-Мартыг 20 саяар торгожээ

Хэрэглэгчдийг хууран мэхлэж, төөрөгдүүлсэн И-Мартыг 20 саяар торгожээ

 
И-март худалдааны төв нь бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан борлуулсан тул "Скайхапермаркет" ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ. Тодруулбал, хэрэглэгчийн гомдол, хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийн дагуу ШӨХТГ хяналт шалгалт хийсэн бөгөөд И-март худалдааны төвд худалдаалж буй зарим төрлийн жимс гарал үүсэл, сорт зөрөөтэй, үйлдвэрлэгч тодорхойгүй төөрөгдүүлсэн мэдээлэл хэрэглэгчдэд өгч худалдан борлуулдаг нь тогтоогдсон байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-т заасныг үндэслэн бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан борлуулсан тул Скайхапермаркет ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгосон байна.
 
 
Зургийн тодорхойлолт алга байна.