ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга Алехандро Кравиотогийн мэдээлснээр Хятадын вакцин үйлдвэрлэгч "Синофарм", "Синовак" компаниуд бүтээсэн вакциныхаа үр дүн, аюулгүй байдлын тухай мэдээллийг тайлагнасан нь ДЭМБ-ын шаардлагад нийцсэн гэв. Тиймээс дээрх компаниудын бүтээсэн вакцинуудад албан ёсоор зөвшөөрөл олгох асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ.
Алехандро Кравиото “Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөх бүлгийн хурал дээр "Синофарм", "Синовак" фирмүүд вакциныхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосон. Тайлангаас үзэхэд, эдгээр вакцин ДЭМБ-ын тавьсан шаардлагыг хангаж байгаа нь тодорхой болсон. Хятадын вакцинууд 50-70 хувийн үр дүнтэй бөгөөд тариулсан хүндээ аливаа ноцтой гаж нөлөө үзүүлэхгүй байгаа нь нотлогдсон” хэмээн мэргэжилтнүүдийн дунд зарион байгуулсан хаалттай хуралдаанд ярьжээ.
Гэхдээ дээрх вакцин бүтээгчид вакциныхаа үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд ил болгоогүй байгаа бөгөөд 79.34 хувийн үр дүнтэй хэмээн мэдээлсэн билээ.