COVID-19 өвчний Голомтод ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, эмч Ц.Чинбаяр COVID-19 өвчний улмаас хүндэрч буй өвчтөний шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Архаг хууч өвчингүй ч харьцангуй залуу хүмүүс хүндээр өвдөх тохиолдол байна. Халдварын тархалт нэмэгдсэнээр хүнд өвдсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Нэн хүндээр өвдсөн хүмүүс эрчимт эмчилгээнд удаан хэвтэж байгаа тул эмч, ажилчдын ачаалал нэмэгдэж байна. Ихэвчлэн хавсарсан 2-3 суурь өвчтэй хүмүүс эмнэлзүйн хувьд хүндэрч байна" гэв.