Хилчид сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд оллоо

Хилчид сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд оллоо

Хилийн 0184 дүгээр ангийн хилчид 18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж шуурганд төөрсөн 10 иргэнийг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар 18-20м/с-ийн хүчтэй цасан шуурга шуурчээ.

Шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг малчин өрхүүдээс 7 айлын 10 хүн сураггүй болж хилийн 0184 дүгээр ангийн хилчид18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэдийг эсэн мэнд олоод байна.

Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох 2 тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн болохыг Хил хамгаалах газраас мэдээллээ.