Их Британи улс Европын холбооноос гарах эсэх талаарх бүх нийтийн санал асуулга Их Британид өнгөрсөн зургадугаар сарын 23-нд явагдсан билээ.
Санал асуулгын дүнгээр тус холбооноос гарахыг дэмжигчид илүүтэй санал авсан юм. Харин тус байгууллагын гишүүн хэвээр үлдэхийг дэмжигчид эдүгээ ч энэ талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа.
Тэдгээр иргэдийг дэмжих үүднээс Евро парламент Европын холбоонд үлдэх боломж байгаа эсэх асуудлаар хэлэлцэх гэнэ. Энэ оны сүүлчээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэхдээ юуны өмнө ийм хүсэлт гаргасан. Британичууд тус байгууллагад татвар төлөх эсэх асуудал хөндөгдөх гэнэ. Европын холбооноос гарах хүсэлгүй байгаа британичуудыг дэмжих асуудлыг анх Европын парламент дахь Люксембургийн депутат Чарльз Геренс санаачилж байжээ.
Европын парламент дахь либерал болон ардчиллын фракцуудын тэргүүн Бельгийн ерөнхий сайд асан Ги Верхофстадт мэдэгдэхдээ “Бритачуудын олонхи нь Европын холбоотой холбоогоо таслах хүсэлгүй байгаагаа илэрхийлээд буй. Тиймээс Европын холбоондхэвээр үлдэх хүсэлтэй тэдгээр иргэдийг дэмжин боломж олгох хэрэгтэй гэсэн саналыг би дэмжиж байна” гэв.
Тэрээр ийн онцлохдоо “Их Британид явагдсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр манай байгууллагын гишүүнээр үлдэхийг хүссэн дэмжигчид 48 хувийн санал авсан. Тэдгээр иргэдийн саналыг хүндэтгэх нь зүйтэй” гэсэн байна.
Ги Верхофстадт “Хэрэв дээрх асуудал нааштай шийдэгдвэл британичууд сайн дураар өргөдөл гаргаж болно. Татвар төлөх асуудал бол хоёрдугаарт тавигдана” гэв. Тиймээс Европын хороонд үлдэх хүсэлтэй их Британи иргэд жил бүр Европын холбооны төсөвт тодорхой хувь бүхий татвар төлснөөр тус байгууллагын. Гишүүн орнууд руу чөлөөтэй зорчих, ажиллах, амьдрах боломж бүрдэх юм байна. Мөн санал хураалтад оролцох эрхтэй болох аж.
Бельгийн Ерөнхий сайд асан Ги Верхофстадтын онцолсноор ийм төрлийн санаачлагыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн хувьд бэрхшээл тулгарахыг үгүйсгээгүй байна. Тэрбээр “Евро парламентад дээрх асуудлыг нааштай шийдэх эсэх нь тодорхой бус юм. Учир нь уг асуудлаар гишүүдийн дунд санал зөрөлдөөн их байгаа” гэжээ.
Эх сурвалж: ИТАР-ТАСС