БИЧИЛ УУРХАЙЧДЫН 70 ОРЧИМ ХУВЬ НЬ АЛТ ОЛБОРЛОДОГ

БИЧИЛ УУРХАЙЧДЫН 70 ОРЧИМ ХУВЬ НЬ АЛТ ОЛБОРЛОДОГ

Өнөөдөр манай улсад 60 гаруй мянган бичил уурхайчин үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо байдаг. Эдгээр Бичил уурхайчдын 70 орчим хувь нь алт, 10 гаруй хувь нь жонш, мөн 10-аад хувь нь нүүрс олборлодог байна. Гэвч бичил уурхайчид өнөөдөр хэр их хэмжээний эрдэс, ашигт малтмал олборлож, түүнийгээ ямар үнээр хэрхэн тушааж байгаа нь тодорхойгүй, нэгдсэн борлуулалтын сүлжээ байдаггүй.10-р сарын 31-ний байдлаар Монголбанк хувь хүн, иргэдээс 8,3 тонн алт худалдаж авчээ. Энэ нь Монголбанкинд тушаасан нийт алтны 50 гаруй хувийг бүрдүүлж байгаа юм. Гэвч эдгээр алтны дийлэнх нь татвараас зайлсхийх зорилготой компаниудын алт байдаг. Бичил уурхайчдын олборлосон алт МУ-ын эдийн засагт шууд хувь нэмрээ оруулдаг эсэх нь эргэлзээтэй юм. Үлдсэн 50 гаруй мянган бичил уурхайчинг нэгдсэн сүлжээнд оруулж, албажуулж чадвал, бичил тэдний татвар төлж, хуулийн хүрээнд ажиллаж, байгаль орчинтойгоо зөв зохистой харьцаж, нөхөн сэргээлт хийдэг болж, олсон алтаараа улсын сан хөмрөгийг арвижуулах зэргээр олон асуудлыг шийдэж болно. Бичил уурхайчдын хуьд нэгдсэн сүлжээнд орвол, ченжүүдийн гар дамжилгүй Монголбанкинд алтаа шууд тушааснаар тэдний орлого нэмэгдэхээс гадна эдийн засаг хүнд байгаа нөхцөлд улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, мэдэгдэхүйц нөлөөлж чадна гэдгийг хэлж байгаа юм.