
Улаанбаатар хотын автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угаах ажил өнөөдрөөс эхэллээ. Хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэгийн нэг болох автобусны буудлуудыг угаах ажлыг өнөөдөр маргааш хоёр өдөрт багтаан хийх юм.
Ингэхдээ бөөгнөрөл их үүсдэг, бохирдол ихтэй 72 буудлыг 2 бригад гарган тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж байна.