Петро чайна дачин тамсаг” ХХК-д ажиллаж байгаа 800 хүн ажилгүй болох эрсдэл бий болжээ

Петро чайна дачин тамсаг” ХХК-д ажиллаж байгаа 800 хүн ажилгүй болох эрсдэл бий болжээ

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  Петрочайна дачин тамсаг компанид туслан гүйцэтгэгчээр Монголын үндэсний компаниуд ажилладаг.  хүний нөөцийн үйл ажиллагаа явуулдаг үндэсний Зөв боломж компанийн эрхийг хууль бусаар цуцалж оронд нь БНХАУ-ын компанийг ажиллуулах гэж байгаа талаар өнөөдөр зөв боломж компанийн зүгээс гомдол гаргалаа. Энэхүү хууль бус үйл ажиллагааг хийхийн тулд МХЕГ хоёр өөр дүгнэлт гаргасан бөгөөд МХЕГ-ын дарга Б.Цагаанхүү албан тушаалаа ашиглаж хууль бус шийдвэр гаргасан гэж тус компанийн зүгээс хардаж байна. Тухайлбал хэрэг гарсан газар нь зөв боломж компанийн байр агуулах биш мөн тухайн спирт ч тус компанитай огт хамаагүй БНХАУ-ын иргэн эмэгтэйнх байсан гэдэг нь шалгалтаар тогтоогджээ. Харин энэ дүгнэлтийн дараа МХЕГ-ын дарга Н. Цагаанхүү гэнэт өмнөх дүгнэлтээ үгүйсгэж бүх бурууг “Зөв боломж компанид тохсон байна.Тодруулж хэлбэл нэг асуудал дээр МХЕГ хоёр өөр дүгнэлт гаргажээ. Энэ бол МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү албан тушаалаа ашиглаж хууль бус дүгнэлт гаргалаа гэж “Зөв боломж компанийг зүгээс хардаж байна.  “ЗӨВ БОЛОМЖ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАНЗРАГЧ дараах тайлбарыг өглөө.

 

Дорнод аймагт 2005 онд “Петрочайна дачин тамсаг компани үйл ажиллагаа явуулж эхлэхэд БНХАУ-ын компани хүний нөөцийн үйл ажиллагаа явуулж байсан ч тухайн үед Монгол ажилчдын эрх ашгийг хамгаалж чадахгүй гэдэг гомдол удаа дараа гарсан учир 2012 оноос үндэсний компани болох “Зөв боломж компанийг ажилуулж эхлэжээ. МХЕГ-ын дүгнэлтээс болж “Петрочайна дачин тамсаг компанийн хүний нөөцийн үйл ажиллагааг дотоодын “Зөв боломж компани хийх эрхгүй болж харин оронд нь БНХАУ-ын “Канабус компанид шилжих асуудал яг одоо хөндөгдөж байна.Хэрвээ “Зөв боломж” компанийн эрхийг цуглавал 800 гаруй хүн ажлын байргүй болох эрсдэл бий болсон гэв.