АНУ-ын Төрийн департамент иргэдээ Ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн улс орнуудын 80 орчим хувьд нь зорчихгүй байхыг зөвлөжээ.
Тус улс гадаад руу зорчих иргэддээ зориулсан зөвлөмж гаргадаг бөгөөд улс орнуудыг аюулын зэргээр дөрвөн түвшинд хуваан ангилдаг байна. Тухайлбал,
- нэгдүгээр түвшинд энгийн аюулгүйн энгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
- хоёрдугаар түвшинд илүү сэрэмжтэй байх
- гуравдугаар түвшинд шийдвэрээ дахин бодолцож үзэх
- дөрөвдүгээр түвшинд аялахгүй байх гэсэн дөрвөн түвшинд ангилдаг.
АНУ-ын Төрийн департаментаас эрсдэлийн дөрөвдүгээр түвшний улс орнуудын жагсаалтад 34 улс оруулсан талаар даваа гарагт зарласан байна. Тухайлбал, Чад, Косово, Кени, Бразил, Аргентин, Гаити, Мозамбик, Орос, Танзани улсууд энэ жагсаалтад багтжээ.
Монгол Улс энэ оны гуравдугаар сарын 29-нөөс эхлэн Ковид-19-ийн нөхцөл байдлын улмаас тус жагсаалтын гуравдугаар түвшин буюу шийдвэрээ дахин бодож үзэхийг сануулсан түвшинд харьяалагдах болсон юм.
Аюулгүй буюу нэгдүгээр түвшинд харьяалагдах улс орнуудын жагсаалтад Макао, Тайван, Шинэ Зеланд улс багтжээ.
Эх сурвалж: Voice of America