Дархлаажуулалтын хоёр дахь тунг маргаашнаас хийж эхэлнэ

Дархлаажуулалтын хоёр дахь тунг маргаашнаас хийж эхэлнэ

 Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хоёр дахь тарилга хэзээнээс хийгдэх вэ гэсэн асуулт иргэдийн дунд бий. Тэгвэл маргаашнаас буюу энэ сарын 23-ны өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын тарилгыг хийхээр болсон байна.

Нийслэлд 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ. Энэ удаад хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэдэд дархлаажуулалт хийх төдийгүй нэгдүгээр тунгаа хийлгэж амжаагүй иргэдийг вакцинжуулах ажээ.

Тодруулбал, нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдэд хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс нь утсаар холбогдож, мэдээлэл хүргэх юм байна.

Хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэж, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд анхааран ажиллах юм байна.