Хороо, дүүргээс гаргасан хуваарийн дагуу иргэдийг дархлаажуулна

Хороо, дүүргээс гаргасан хуваарийн дагуу иргэдийг дархлаажуулна

УОК-оос маргаашаас эхлэн өдөрт 60 мянга орчим иргэнийг дархлаажуулах талаар мэдээлэл өгөв. Хоёрдугаар тунд хамрагдах шаардлагатай иргэд болон 55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулах юм. Харин вакцинд хамруулах иргэдэд хороо болон өрхийн эрүүл мэндийн төвөөс хаана, хэзээ вакцинд хамрагдахыг утсаар болон өөрсдийн мэдээллийн сувгаар мэдээлэх аж.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Хороо дүүргээс гаргасан хуваарийн дагуу иргэдийг вакцины давтан болон эхний тунд хамруулна. Тиймээс дураараа дархлаажуулалтын цэгт очиж оочер дараалал үүсгэх шаардлагагүй. Давтан вакцинжуулалтыг тогтоосон хуваарийн дагуу л хийнэ. Өөрөөр хэлбэл, Өрхийн эмнэлэг болон хорооноос тухайн өдөр вакцинжуулалтад хамрагдахаар товлогдсон хүмүүст хэдэн цагаас аль цэгт очихыг хэлнэ. Зарлал авсан хүмүүс тухайн өдрөө заасан хугацаанд вакцинд хамрагдах ёстой” гэлээ.