2021.04.25: Нийт 1264 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

2021.04.25: Нийт 1264 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Эрүүл  мэндийн яамнаас Ковид-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 13 мянган хүнээс шинжилгээ авахад 1264 хүнээ халдвар илэрлээ. 

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 30 мянга давлаа. 

Сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барж, нийт нас баралт 86 боллоо. 

Шинээр эдгэрч гарсан 658 хүн байгаа бөгөөд нийт эдгэрсэн хүний 15403 боллоо.

Улаанбаатар хотод 1127 /нийт 26515/
Орон нутагт 137  /нийт 3386/