.jpg)
Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй талаараа Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан. Тэр дундаа эрчим эмчилгээний эмчийн орон тоо бага. мөн энэ талын эмч, мэргэжилтэн угаасаа дутмаг учраас асуудлыг хөндөхгүй бол болохгүй гэдэг тайлбарыг өгч байгаа билээ.
Коронавирусын эмчилгээнд ажиллах эмч ажилчид 14 хоног эмнэлэгт 24 цагаар ажиллаж, дараа нь 14 хоног тусгаарлагдаж, гэртээ 7 хоног байх зэргээр ажиллаж буй. Энэ нь эргээд хүний дутагдалыг бий болгох нэг шалтгаан гэнэ. Учир нь 14 хоногоор эмч, эмнэлгийн ажилчид ээжлэхээр нэг тасагт ажиллах 3-4 баг шаардлагатай болдог. Уг баг тус бүр ээлжлэхэд цаг хугацааны хувьд хүний нөөцийн хомсдлыг үүсгэдэг байна.
Мөн коронавирусын халдвар нь тархалт өндөртэй байгаа учраас эмч, эмнэлгийн ажилчид өвдөх нь нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн ажилтан дотроос 89 эмч, эмнэлгийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу коронавирустэй өвчтөн эмчилж байхдаа халдвар авсан байна.
Харин 200 гаруй эмч, эмнэлгийн ажилтан найз нөхөд, гэр бүлийн хүрээнээс коронавирусын халдвар авсан гэх мэдээлэл байна. Эдгээр хүмүүсийн орон зай өнөөдөр эрүүл мэндийн салбарт дутагдаж байгааа талаар албаныхан ярьж буй юм.
Эрүүл мэндийн салбарт дутагдаж буй эмч, ажилчдаа нөхөхийн тулд мянга гаруй резидент эмч нараа дайчлан ажиллуулж эхэлсэн билээ. Гэвч энэ нь хангалтгүй байгаа гэнэ.
Тэр дундаа эрчимт эмчилгээнд ажиллах эмчийн хүрэлцээ огт хүрэлцэхгүй бусад нарийн мэргэжлийн эмчийг татан авч эрчимт эмчилгээнд ажиллуулах хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн байна.