7765 хүн гэрийн ажиглалтад байна

7765 хүн гэрийн ажиглалтад байна

Манай улсад коронавирусийн халдварын нийт 30 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 16 мянга гаруй хүн эдгэрчээ. Харин одоогоор 4451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 7765 хүн гэрийн ажиглалтад байгаа юм. 

Эмнэлэгт эсвэл гэрт нь үлдээх эсэхийг шийдвэрлээгүй буюу тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа 2211 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 2574, хүндэвтэр 1441, хүнд 355, маш хүнд 81 хүн байгаа юм.