16 настай охин нүцгэн зургаа авхуулжээ.
Mongolia`s Next Top Model нэвтрүүлэг Боловсрол сувгаар гарч байгаа билээ. Шилдэг 16 оролцогчтой эхэлсэн энэхүү нэвтрүүлгийн төгсгөлийн шат ойртсон. Шилдэг 3 оролцогч үлдээд байна. 7 хоног бүрийн шалгаруулалтаас хасагдсан охид загвар өмсөгч болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд зүтгэж байгаа бололтой. Тэдний нэг нь уг тэмцээний хамгийн бага оролцогч Б.Жагзмаа юм.
тэмцээнд нийт 200 гаруй охид бүртгүүлснээс 16 охин шалгарч, нэвтрүүлэгт оролцсон. Дугаар бүрт шалгаруулалтууд хүндэрч охидууд хасагдсаар финалын гурван оролцогч тунаж үлдсэн юм.Даруухан царайтай тэрээр дотуур хувцасны рекламд зургаа даруулсан байна.
Б.Жагзмаагийн дотуур хувцасны сурталчилгаанд авхуулсан зургийг харсан зарим хүмүүс шүүмжлэлээр бөмбөгдөж эхэлсэн бололтой. Ялангуяа уг шоуын үзэгчдийн зүгээс тун ч сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охины хувьд хагас нүцгэн зургаа авхуулож, дотуур хувцасны рекламд тоглох нь зохимжгүй гэсэн тайлбарыг хэлэх болжээ.
Загвар өмсөгчийн карьер эхлүүлж байгаа нь энэ гээд 16 настай охин арай л хэтэрхий алхам хийчихлээ гэх халаглал нэвтрүүлгийн үзэгчдийн дунд хөвөрч байна.