Их аварга Д.Дагвадоржийн цусгүй тулааны хохирогч нь Ч.Ганхуяг

Их аварга Д.Дагвадоржийн цусгүй тулааны хохирогч нь Ч.Ганхуяг

Сумо бөхийн дархан аварга Д.Дагвадоржийг Монголчууд хүндлэн бишэрдэг. Түүний гаргасан амжилт, сумо бөхийг Монголчуудыг хайртай спорт болоход оруулсан гавьяа зүтгэл нь их. Гэвч хөдөлмөрийн баатар маань хааяа нэг үг хэл, үйлдэл бүрээрээ алдаа дутагдал гаргачихдаг гэмтэй нэгэн. Саяхан л гэхэд твиттерт Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн бичсэн жиргээнд оролцохдоо хаширхалтай үг чулуудаад авав. Хариуг нь тэр дор нь Ч.Ганхуяг бас л хачин этгээд үгээр барьсан. Их аварга Д.Дагвадоржид таалагдаагүй бол тэр шууд л ил цагаан хэлчихдэг нь зарим хүнд таалагддаг болов уу. Харин нөгөө хэсэгт нь бүдүүлэг гэж харагдах нь дамжиггүй.  Бие биенээ ац, лалраар нь дуудаж жиргэсэн жиргээг нь танд дахин хүргэж байна. 

Энэ бүхнээс харахад их аварга Д.Дагвадоржийн хувьд хэн нэгэнд хатуухан үг хэлчих гэж хүсдэг. Эсвэл ойворгон зангаа олон нийтийн газар үзүүлчих гээд байдаг гэм нь цухалзсан хэвээрээ бололтой.