БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ДЭД БҮТЭЦ БАЙГУУЛАХАД “ГАЗАРЗҮЙН ТООЦООЛЛЫН ЗАГВАР”-ЫГ АШИГЛАДАГ
Дэлхий даяар төдийгүй бүс нутгийн хэмжээнд интеграцичлах үйл явц идэвхтэй өрнөж байна. Ялангуяа худалдаа, эдийн засгийн чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа. Монгол улсын хувьд, хоёр хөрштэйгээ “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Харин эдийн засаг, худалдааны томоохон дэд бүтцийг байгуулахад олон улсад “Газарзүйн тооцооллын загвар”-ыг ашигладаг байна. Газарзүйн тооцооллын загварыг анх 2007 онд АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн улсуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, интеграцчиллын үйл явцыг идэвхжүүлэх зорилгоор гаргаж иржээ. Манай улс энэхүү аргачлалыг нэвтрүүлснээр, цаашдаа, дэд бүтэц, худалдааны салбарт гадны томоохон хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Энэхүү тооцооллын загварыг ашиглан Лаос болон Хятадын Янгцэ мөрний дэргэдэх Шанхай хотын Агаарын чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх арга замыг судалж, бодлогын баримт бичиг гаргаж байжээ.