
Энэ сарын 08-10-ны өдрүүдэд НМХГ-ын байцаагч нар хүнсний дэлгүүр, хоолны газруудад хяналт шалгалт хийжээ. Тодруулбал,
Албан хаагчид
- хүнсний худалдааны 1289,
- хүнсний үйлдвэр 6,
- хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 87,
- хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв 108,
- бусад 515 нийт 2005 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар 157 зөрчлийг илрүүлж, 97 буюу 61.7 хувийг газар дээр нь арилгуулан, цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, зөвлөгөө өгч ажиллажээ.
Түүнчлэн:
- Халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй таван аж ахуйн нэгж
- хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн зургаан иргэн,
- гар дээрээс ил задгай худалдаа эрхэлсэн нэг иргэн нийт 12 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг зогсоожээ. Түүнчлэн хадгалах хугацаа дууссан найман нэр төрлийн 124 ширхэг, 112700 төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан байна.
Шалгалтын үеэр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо зуслангийн зам дагуу байрлах цайны газрууд халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй байсан тул үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.