Covid-19 вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн нийт хүн амд эзлэх хувиар Монгол Улс дэлхийд гуравт жагсаж байна

Covid-19 вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн нийт хүн амд эзлэх хувиар Монгол Улс дэлхийд гуравт жагсаж байна

Монгол орон даяар коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Манай улс зорилтот хүн амынхаа ихэнх хэсгийг дархлаажуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд яваа нь үүний нэг баталгаа юм. Оксфордын их сургуулиас эрхлэн гаргадаг Our World In Data статистик мэдээллийн порталд вакцинжуулалтаар тэргүүлэгч орнуудыг харьцуулан харуулжээ.

Тавдугаар сарын 11-ний байдлаар Монгол Улс вакцины эхний тунд хамрагдсан иргэдийн нийт хүн амд эзлэх хувиар дэлхийд Израйль, Их Британийн дараа гуравт эрэмбэлэгдэж байна.

Манай улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хурд тавдугаар сараас эхлэн нэмэгдсэнийг дараах графикаас харж болох юм. Энэ хурдаар үргэлжилбэл Их Британийг гүйцэж, Израйлийн дараа хоёрдугаарт бичигдэх боломжтой харагдаж байна.

 

 

Эх сурвалж: OurWorldInData.org