Ковид-19 өвчний шинэ тохиолдол өнөөдөр 500 ч маргааш 1000 гарна

Ковид-19 өвчний шинэ тохиолдол өнөөдөр 500 ч маргааш 1000 гарна

Эрүүл мэндийн яамны мэдээллээр өнөөдөр ковид-19 өвчний шинэ тохиолдол 585 бүртгэгдэв. Хөдөө орон нутагт 106 тохиолдол бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн нэг. Харин Улаанбаатар хотод 478 тохиолдол бүртгэгджээ. 

Хэдийгээр ойрын хэдэн өдрүүдэд 500 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч энэ тоо буурах бус өсөх эрсдэл ойрхон байгааг мэргэжлийн эрдэмтэд анхааруулж байна. Учир нь банкинд дугаарлаж буй хүмүүс, мөн гадаа хөдөлгөөний эрчим зэргээс харахад эрсдэл өндөр байгаа гэдгийг анхааруулсаар байна. 

Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын 95 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан ч хоёрдугаар тун буюу бүрэн тундаа хамрагдсан хувь дөнгөж 50 хүрэхгүй байна. Үүнээс гадна дархлаа тогтох хугацаа 14-21 хоног гэж тооцох юм бол бидэнд дор хаяж сарын хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэм баримтлах, аюулгүй байдлаа бүрэн хангах тал дээр анхаарч ажиллахгүй бол халдварын тоо маргааш л 1000 болоход ойрхон байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна.